2024-12-22, Ням
-28 C
Ulaanbaatar

Sillicon Valley банкны дампуурлаас бидэнд ирэх сургамж юу вэ?

АНУ-ын Цахиурын хөндийн технологийн компаниудад зээл олгодог, АНУ, Их Британийн технологийн салбарын гол банкуудын нэг “Silicon Valley Bank”-ны дампуурлын дараахан Испанийн “Santander”, Германы “Commerzbank” банкны хувьцааны үнэ 10 гаруй хувиар унаж, АНУ-ын хэд хэдэн жижиг банк багагүй хэмжээний алдагдал хүлээсэн юм. АНУ-ын Санхүүгийн зохицуулах агентлаг тус банкийг хааж, активыг нь битүүмжлээд буй. Энэ үйл явдлын дараахнаас “Silicon Valley Bank”-ны дампуурал дэлхийн банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэсэн таамаглал газар аваад байна. Монголын бизнесийн зөвлөлийн сарын уулзалтын үеэд тус зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавт “Silicon Valley санхүүгийн асуудалд орчихлоо. Энэ нөхцөл байдал манай дотоодын банкуудад ямар нэг байдлаар нөлөөлөх үү” гэсэн асуулт тавьсан юм. Хас банкны гүйцэтгэх захирлын өгсөн хариултыг хүргэе.

Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Монгол банкны тухайд паниктах шаардлага байхгүй

Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Монгол банкны тухайд паниктах шаардлага байхгүй. Нөхцөлд байдал талаас нь харсан ч тэр Америкийн банк, Монголын банкуудад ялгаа бий. Хүмүүс депозит аваад зугатчихсан гээд байгаа. Гэхдээ цаад суурь шалтгаан нь өөр. Байгаа эх үүсвэрээ урт хугацааны бондод оруулчихсан юм. Тухайн банкийг харилцагчийн сегментийн стратеги дээр бизнес талаасаа нэлээд том алдаа гаргажээ гэж харсан. Тодруулж хэлбэл харилцагчийн сегмент дээр дэндүү өндөр төвлөрөлтэй байсан нь алдаа болсон. Хоёрт ямар нэг нөхцөл байдал үүсэхэд гинжин холбоо гэж бий. Тэр гинжин холбоогоо харж чадаагүй юм болов уу.

Энэ үйл явдлаас бидэнд ирэх сургамж юу вэ гээд харахаар гурван зүйлийг онцолъё. Банкуудын зохицуулалт талаас том сургамжууд байна. Хоёрт банкуудын эрсдлийн удирдлагын асуудал, гуравт сэтгүүлчид, сошиал инфлүүсэрүүдийн үүрэг оролцоо байх шиг. Эхний сургамжийн тухайд зохицуулагч байгууллагуудын анхаарах нэг асуудал байна. Манай улсын зохицуулагч байгууллагууд 400 тэрбумаас доош хөрөнгөтэй банкуудад тун бага хяналт тавьдаг болчихсон. Бүх банкинд ижил шаардлага тавих хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хамгийн түрүүнд эрсдэлд орох хүмүүс хадгаламж эзэмшигчид болчихоод байна. Сүүлийн үед банкны реформ их ярих болсон. Энэ хүрээнд 12 банкийг төрөлжүүлье гэсэн эдийн засаг, улстөрийн давлагаа эхэлчихсэн яваа. Зөвхөн экспортыг дэмжих, хөдөө аж ахуйн төслүүдийг санхүүжүүлэх гэх мэтээр банкуудыг төрөлжүүлье гэж байна. Sillicon Valley банкны дампуурлаас нэг зүйл маш тод анзаарагдлаа. Жижиг зах зээлтэй орчинд банкуудыг төрөлжүүлж болохгүй юм гэдгийн нэг жишээ боллоо л доо. Хас банкны хувьд гадаадын болон Монголын Засгийн газрын бондыг худалдаж авдаггүй. Банкны зүгээс мөнгөө хурдан гаргаж авъя гэвэл ямарваа нэгэн засгийн газрын бонд тийм зөв шийдэл биш.

Credit agency-гийн үүрэг оролцоог сайжруулах шаардлага байна. Тэд бүгд паниктаад эхэлчихсэн. Манайх руу залгаж байна, ер нь Монголын бүх банк руу залгаж байгаа байх. Өмнө нь “танай чанаргүй зээл яаж байна, өөрийн хөрөнгө чинь хангалттай байна уу, эрсдлийн сангаа байгуулсан уу” л гэж асуудаг байсан. Гэтэл өнөөдөр бидний ярьдаг асуудлыг хөндөж эхэлж байна. Сэтгүүлч, инфлүүсэрүүдийн тухайд энэ банкийг дампуурахаас нэг сарын өмнө “Форбес” Sillicon Valley-г Америкийн шилдэг банкуудын нэг гээд зарлачихсан. Таван жил дарааллаад ингэж зарласан. Сэтгүүлчид, мэргэжлийн дүн шинжилгээ хийдэг хүмүүс бодит нүдээр харж шинжилгээ хийхгүй урсгалаараа яваад байгаагийн нэг илрэл л дээ, энэ. Пи ар их байна. Үүнээс болж буруу мэдээлэл өгч, үр дагаварт нь хадгаламж эзэмшигч, харилцагчид хохирч байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img