Ерөнхийлөгч бол хоёр орны харилцаанд улсаа төлөөлөх “нэг дэх хүн” учраас түүний айлчлал нь зиндаа, улс төлөөлөх эрх, ач холбогдлоороо харилцааны бусад субъектүүдээс хамгийн өндөр дээд зэрэглэлд хамаарагдана.
Бүр анхны жилүүдээсээ эхлэн Монгол-Вьетнамын харилцаа хоёр улсын үе үеийн удирдагчдын анхаарлыг гүнзгий татаж, тэдний байнгын удирдлага дор хөгжсөн юм. Ялангуяа Ерөнхийлөгч Хо Чи Мин (Hồ Chí Minh) Монголд айлчилсан 1955 оны 7 дугаар сарын 8-9-ний тэр өдрөөс манай хоёр улсын харилцаа нэн өргөн хүрээтэй хөгжиж эхэлсэн юм гэж БНСВУ-ын үе үеийн ерөнхийлөгчид өндөр үнэлсэн байдаг.
1994 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд, Н.Багабанди 2005 онд, Ц.Элбэгдорж 2013 онд, У.Хүрэлсүх 2023 онд БНСВУ-д тус тус албан ёсоор айлчлав. БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыөн (Trần Đức Lương) 2000 онд, Нгүен Минь Чиет (Nguyễn Minh Triết) 2008 онд Монгол Улсад тус тус албан ёсны айлчлал хийжээ.
Улс төрийн харилцааны төрлүүдээс төрийн өндөр, дээд түвшний айлчлалын яриа хэлэлцээ нэн чухал үүрэгтэй бөгөөд айлчлалын болон хоёр талын гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна. 1994-2018 оны хооронд хоёр талын ерөнхийлөгчдийн 5, парламентын даргын 5, ерөнхий сайдын 4 айлчлалын үеэр зохион байгуулсан яриа хэлэлцээ харилцан ойлголцсон, найрсаг байдалд болж байв. Яриа хэлэлцээний субъект, уулзах хэлбэр нь уригдан айлчилж, урьсан төрийн өндөр, дээд түвшний албан тушаалтнуудын хооронд, тухайлбал, ерөнхийлөгч-ерөнхийлөгч, ерөнхийлөгч-парламентын дарга (очиж уулзах хэлбэр), ерөнхийлөгч-ерөнхий сайд (очиж уулзах хэлбэр) нар байна.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншаарай