Засгийн газрын хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
- “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
- Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг 20 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.


