Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
ЭДИЙН ЗАСАГ

Хөгжлийн банк 1 их наяд 170,6 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

wp-2661.webp

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 6-ны хооронд нийт 1170.6 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 814.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсанаас 14 зээл бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, нэг зээл үнэт цаасаар төлөгдсөн.

wp-img-e629049bc1376f8f.webp

Хөгжлийн банк нь 2023 оны 3 дугаар сарын 6-ны байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.6% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 791.4 тэрбум төгрөгийн, 70.4% нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.88 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000