Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
НИЙГЭМ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тонн нүүрсийг 182.1 ам.доллараар худалджээ

Эрдэнэс Тавантолгой

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын Xianjiade Energy resources International, “Shuangquan Energy, Wangjin Energy зэрэг гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллароос дуудаж 182,1 ам.доллароор арилжлаа.

Эрдэнэс Тавантолгой

Цахим арилжааны ялагчаар Wangjin Energy компани шалгарч 5 багц буюу 32 мянган тонн түүхий коксжих нүүрсийг хамгийн өндөр үнээр буюу нэг тонныг 182,1 ам.доллароор худалдан авлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000