Засгийн газар төсөвт тодотгол хийж, цалин тэтгэврийг дараах байдлаар нэмнэ

- Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Сүүлийн 6 сарын хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт нөхөж олгоно
- Ахмадын тэтгэврийн зөрүүг тэгшигтгэхийн зэрэгцээ тэтгэврийг 10% нэмэгдүүлнэ.
- Халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг тус бүр 12.8 хувиар нэмэгдүүлнэ.
- Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлнэ.
2023 оны 7 дугаар сарын 1-нээс
- Соёл урлаг, биеийн тамир, спортын салбарынханы цалингийн доод хэмжээг 780.0 мянган төгрөг болгох
- Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 680.0 мянган төгрөгт хүргэх
2023 оны 10 дугаар сарын 1-нээс
- Төрийн мэргэжлийн үйлчилгээ (шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спорт)-ний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 1.0 сая төгрөг болгох
- Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 750.0 мянган төгрөг болгох
- Төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээний доод хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.


