Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
ЭДИЙН ЗАСАГ

Шанхайн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллана

Шанхайн Хөрөнгийн бирж

БНХАУ-д хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлалын хүрээнд Монголын Хөрөнгийн бирж Шанхайн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичигт “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай БНХАУ-ын Шанхайн Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Цаи Жианчун нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгийн зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хоёр орны зах зээлийн орчныг харилцан сурталчлах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Шанхайн Хөрөнгийн бирж

Монголын Хөрөнгийн бирж 2021 онд Шанхайн Хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлжээ. Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын 50 гаруй төлөөллийг оролцуулсан “Mongolia capital markets day 2021” вебинар зохион байгуулж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000