БНСУ-ын “Барилгын технологийн судалгааны хүрээлэн”-гийн удирдлагуудтай уулзлаа

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ болон БНСУ-ын “Барилгын технологийн судалгааны хүрээлэн”-гийн удирдлагуудын хамтарсан уулзалт боллоо.
Уулзалтын хүрээнд хүйтэнд тэсвэрлэлттэй барилгын материал, хоёр улсын барилгын норм дүрмийн талаар туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцов.
Мөн БНСУ-ын “Барилгын технологийн судалгааны хүрээлэн”-гийн зүгээс хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх үүднээс манай улсад хамтарсан сургалт зохион байгуулах талаар санал гаргалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.


