Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
ЭДИЙН ЗАСАГ

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 96.0 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ 8.43 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮНТЭЙГЭЭР АРИЛЖААЛЛАА

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 96.0 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ 8.43 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮНТЭЙГЭЭР АРИЛЖААЛЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 8.43 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд: Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 98.7 ам.доллараар арилжаалж нийт 3.16 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 5.0 ам.доллараар буюу 5.3% өслөө.   1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 82.4 ам.доллараар арилжаалж нийт 5.27 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 12.0 ам.доллараар буюу 17.0% өслөө.   2026 онд 25 удаагийн арилжаагаар 150.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.76 сая тонн нүүрс арилжлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000