Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
ЭДИЙН ЗАСАГ

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн амжилттай арилжаагаар 12.8 мянган тонн дэгдэмхий бодис дунд нүүрсийг 1.86 сая ам.доллароор арилжааллаа.

Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс- 12.8 мянган тонн, 145.5 ам.доллароор арилжаалж нийт 1.86 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 19.5 ам.доллароор буюу 15.5% өслөө.

2026 онд 74 удаагийн арилжаагаар 331.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.1 сая тонн нүүрс БНХАУ-ын Боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000