128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 12.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 88.3 ам.доллароор арилжаалж нийт 5.65 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 5.0 ам.доллароор буюу 6.0% өслөө. Баяжуулсан сул коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 111.7 ам.доллароор арилжаалж нийт 7.15 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллароор буюу 12.6% өслөө. 2026 онд 89 удаагийн арилжаагаар 390.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.77 сая тонн нүүрс арилжлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.


