Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томиллоо.
Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталсан юм.