2024-12-26, Пүрэв
-26 C
Ulaanbaatar

Хуулийн төслүүдийг батлахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Эдгээр хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг батлахыг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Гадаад харилцааны яамны мэдээллийг хаалттай горимоор сонслоо.

Эх сурвалжУИХ-ын ХМОННХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img