2024-11-21, Пүрэв
4 C
Ulaanbaatar

Мүракамигийн айдас хүйдэс дэх монгол жорлон

Дэлхийд алдартай япон  зохиолч Харүки Мүракамигийн “Радио” хэмээх бяцхан өгүүллэгийн номыг уншиж байтал Монголын модон жорлонгийн тухай бас дурдсан байна шүү.

“Зэрлэг гэмээр дүр зураг” гэх уг өгүүлэлд ийнхүү өгүүлжээ.

Би төрсөн цагаасаа өтгөн хатах зовлонг мэдрээгүй өдий хүрсэн. Гэсэн хэдий ч энэ тал дээр ямар ч асуудалгүй би хүртэл “Хүндэрмээр байгаа ч хүндэрч чадахгүй” байдалд хоёр ч удаа орж байсан. Шулуухан хэлэхэд өтгөн гарахгүй гацчихсан хэрэг.

Яагаад гэхээр жорлон нь төсөөлөхийн аргагүй бохир заваан байсан болохоор тэр л дээ.

Эхнийх нь Герегийн Атосын  хойгт байрлах  бяцхан хийд бөгөөд эндэхийн жорлонгийн талаар урд нь хаа нэгтээ бичиж байсан учраас алгасах нь зүйтэй байх.

Хоёр дахь нь хүн харгүй цөл хээр нутагт байрлах Монголын хилийн цэргийн ангид тохиолдсон юм. Эндэхийн жорлон (ялгадас хуримтлуулах газар ч гэх юм уу) Атосын жорлонгоос ч илүү бохир заваан тэсэхийн аргагүй үнэртэй. Дээр нь олон хүн хэрэглэж байгаа болохоор багахан цөөрөм шиг болчихсон үнэхээр хар дарсан зүүд шиг байж билээ.

Дотор нь хөндөлдүүлж тавьсан банзан дээр гишгээд бие засдаг боловч доошоо нэлээд гүнзгий янзтай харагдан энэ банз нь хугарчихвал яах юм бэ гэж бодохоор л аймшигтай санагдан ойртож зүрхлэхгүй байлаа.

Хар ялаан сүрэг тэсэн ядаж байгаа аятай дүнгэнэн нисэлдэж байв.

Би олон сонин газраар аялаж байсан болохоор хэр баргийн жорлонд бие засаж чадна гэсэн итгэлтэй байсан ч энэ хоёр газар яаж ч хичээсэн бие засаж чадаагүй ээ…

  Мүраками Монголд ирсэн юм байх даа хэмээн гайхсан ч модон жорлонгийн тухай өгүүлсэн нь харин үгүйсгэхийн аргагүй танил дүр зураг байв.

Монголын модон жорлон бараг л мянган жилийн настай мэт. Олон ч  жуулчдын хар дарсан зүүдэнд  үлдсэн нь лавтай.

Өдгөө МАН-ын “мөрөөдлийн жагсаалтад” “Go Mongolia” арга хэмжээг үргэлжлүүлж, гадаадын жуулчдын тоог жилд 2 саяд хүргэнэ” гэсэн мөрүүд харагдана лээ.

Хоёр сая жуулчин авчирч мөнгө зоос олох ч яах вэ. Ийм олон жуулчин зайлшгүй хэрэглэх бие засах газруудаа бэлтгэсэн л  байгаа даа.

 Монголын модон жорлонгийн тухай сая удаа ярих сөрөг дурсамж л бүү үлдээгээсэй билээ.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. Бид дэлхийн адагт яваагаа юутай ч жорлонгоос мэдэж авлаа. Олон жил яриад ахидаггүй энэ сэдвийг нэг тийш болгочихмоор байгаа ч энэ тухай ярьдаг цөөн хэд нь тууштай биш үүн дээр ядуу улсын мөнгөгүйн зовлон их учраас төр засаг л үүнийг зориглон шийдэж төсөв мөнгө гаргахаас өөр аргагүй болжээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img