Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага давс бодис цацах 11 тусгай техник хэрэгсэл, 27 машин техниктэйгээр 248 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж авто замын зорчих хэсэг, явган хүний замын цасыг хусаж, халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж авто замын зорчих хэсэгт 112 тн давс, 29 тн бодис цацан авто замын нуухны цэвэрлэгээг техникээр гүйцэтгэж байна.
Дүүргийн хэмжээнд 90 км авто болон явган хүний замын цасыг шүүрдэгч техникээр цэвэрлэн, 250 км замд давс бодис цацаж, 3,500,000 м.кв зам талбайн цасыг цэвэрлэн ажиллаад байна.
Бэлэн байдлыг хангах хүрээнд давс 1,218 тн, бодис 916 тн, хайрга 1,000 м.куб нөөц бүрдүүлсэн.