Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн авч уулзаж, хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.
Хорооны Зохион байгуулагч нар нь төрийн үйлчилгээг анхан шатанд үзүүлж буйгаас гадна иргэдтэй ойр ажилладаг учраас хороондоо тулгамдаж буй асуудал, хийх шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар саналаа хэлсэн.
Мөн хүн амын нягтаршил их болохын хэрээр хорооны Зохион байгуулагчийн ажлын ачаалал нэмэгдэж байгааг хэлсэн. Нэг хорооны Зохион байгуулагч 10 гаруй программ дээр ажиллаж, 43 албан байгууллага, дүүргийн харьяа алба, хэлтсүүдийг мэдээлэл, судалгаагаар хангадаг аж. Тиймээс ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг эргэн харах шаардлагатай байгааг Засаг даргад уламжилсан юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэх тал дээр холбогдох алба, хэлтсийн дарга нартай ажиллана гэдгээ Засаг дарга Г.Жаргалсайхан хэллээ.