2024-12-16, Даваа
-19 C
Ulaanbaatar

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улс эх орныхоо их бүтээн байгуулалт оролцож, өнөөдрийн түүхийг бүтээлцэж яваа ахмадуудынхаа саналыг нээлттэй сонсох үүднээс энэхүг уулзалтыг зохион байгуулсан. Баянзүрх дүүрэг нь нийт 44 мянга гаруй ахмадуудтай бөгөөд төлөөлөл болох 43 хорооны салбар зөвлөлийн дарга нар уулзалтад оролцлоо.

Баянзүрх дүүргийн Ахмадын хороо улсын хэмжээнд тэргүүний ахмадын хороо болсон. Цаашид үйл ажиллагаа эрчимжүүлж, ахмадууд руу чиглэсэн олон арга хэмжээг хийхээр төлөвлөж байгааг дүүргийн ахмадын хорооны дарга Г.Мөнхдөл хэллээ.

Баянзүрх дүүрэгт ахмад, хүүхдийн эмнэлэг байгуулагдсан. Удахгүй ашиглалтад орох юм. Эмнэлэг байгуулагдсанаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ. Мөн ахмадын хороотой хамтран хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хөтөлбөр боловсруулж ажиллана гэдгийг Засаг дарга Г.Жаргалсайхан хэлсэн үгэндээ онцоллоо.

Хамгийн чухал нь чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс бүс болгонд ахмадын өргөө байгуулахаар зорьж ажиллаж байгаа гэдгийг хэллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img