2024-12-17, Мягмар
-27 C
Ulaanbaatar

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангаж ажиллах хүрээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийж байна

Монгол Улсын Шадар сайдын тушаал гарч өвөлжилт хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад онцгой анхаарч шуурхай бүлэг ажиллуулах, зөвлөмж бэлтгэх үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангаж ажиллах хүрээнд зудын эрсдэлийн үнэлгээг хийж байна.

Баянзүрх дүүрэг 1056 мал бүхий өрхтэй. Эдгээр айл өрх нэг бүрээс дээрх судалгааг авч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг боловсруулах юм.

Баянзүрх дүүргийн менежер Ц.Гомбосүрэн, Онцгой байдлын хэлтсийн дарга М.Пүрэвжав болон холбогдох албаныхан малчинтай уулзаж өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах чиглэлээр санал хүсэлтийг авах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлохоор ажиллаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img