2025-01-15, Лхагва
-23 C
Ulaanbaatar

Хайрын тухай сонирхол татам 8 баримт

  • Хайр гэдэг үг нь Санскрит хэлний “lubhyati” гэсэн үгнээс гаралтай. Хүсэл тачаал гэсэн утгатай. Эртний Грек, Кельтчүүд “алим”-ыг хайрын бэлгэдэл гэж итгэдэг байж. Алим жимсийг модноос түүснээс хойш багагүй хугацаанд шинэхэн хэвээрээ хадгалагддаг тул хайрын сэтгэл ч үүнтэй ижил үргэлжид шинэхэн, халуухан байгаасай гэж үздэг байжээ. Харин Япон, Хятад ба Хойд Америкт агч модны навчийг хайрын бэлгэдэл гэж үздэг ба эдгээр нутгаар нутаглаж байсан эртний оршин суугчид тайван, тав тухтай нойрсоход агч модны навчийг орноосоо зүүдэг байсан аж. Хүн төрөлхтний хайрын нэг том бэлгэдэл нь зүрх. Зүрхний хэлбэрийг тайлбарласан цөөнгүй зүйлс бий. Үүний нэг бол зүрх нь тагтааны далавчийг илэрхийлдэг гэсэн томъёолол. Эртний Израйльд тагтааг “Хайрын бурхан Афродита”-д үйлчилж явсан гэсэн утгаар нь үндэстэн дахинаараа тахин шүтэж байсан гэдэг.
  • Хайрын тухай дэлхийн хамгийн эртний дуу хөгжим нь одоогоос 4000 гаруй жилийн тэртээ бичигдсэн гэж үздэг ба эртний Тигр ба Евфрат мөрний хөндийд бичигджээ. Харин хайрын тухай хамгийн романтик дуугаар “Unchained Melody”дууг нэрлэдэг. Энэ дууг 100 гаруй хэл дээр орчуулж 500 гаруй хувилбараар дуулжээ. Хүмүүс энэ дууг “Ghost” (1990) киноны саундтрек гэдгээр нь илүүтэй мэддэг.
  • Хуримын бөгжийг зүүн гарын ядам хуруунд зүүх болсон заншил нь эртний Грекийн уламжлалтай холбоотой. Уг уламжлал ёсоор энэ хуруунд “vena amoris” буюу зүрхтэй холбогддог “хайрын судас” үргэлжилдэг аж. Орчин цагт нийтлэг ажиглагдах болсон “алмааз” эрдэнийн шигтгээтэй сүйн бөгж зүүлгэх уламжлал нь Австрийн цэргийн жанжин Максимлянаас (1459 – 1519) гаралтай аж. Тэрээр сүйт бүсгүй Мэридээ алмааз эрдэнийн сүйн бөгжийг анх бэлэглэж байжээ.
  • Математикийн теоромд үндэслэн гаргасан судалгаагаар хүмүүс урт хугацааны харилцаа тогтоохоосоо өмнө наанадаж 12 хүнтэй болзож үзэх хэрэгтэй ба ингэснээр өөрт тохирох жинхэнэ зохицлоо олоход тустай аж. Сонирхуулж хэлэхэд эрчүүд гурван удаагийн болзоогоороо л тухайн бүсгүйд дурлаж байгаа эсэхээ мэддэг бол бүсгүйчүүд 14 хүртэлх удаа болзож байж тухай эрд сэтгэлтэй болж байгаа эсэхээ мэдэрдэг гэнэ.
  • Зохиолч Хэлен Фишерийн “Anatomy of Love: A Natural History of Mating, Marriage, and Why We Stray” номд бичсэнээр зарим хүн. өдөр бүр дурлаж байхад зарим нь хэнд ч дурлаж чадахгүй “Hypopituitarism” гэх эмгэгээр шаналж байдаг гэнэ. Энэ нь хайрыг мэдэрч чадахгүй насыг барах ховор эмгэг аж.
  • Дэлхий дээр 5 хүн тутмын 2 нь анх дурласан нэгэнтэйгээ буюу анхны хайрттайгаа гэр бүл болдог ба эдгээр гэрлэлтийн 60 хувь нь бүтэмжтэй байдаг гэнэ.
  • Турк улсын нэрт сэтгэл зүйч, доктор Чапман хайрын таван хэл бий гэж үзээд хэрхэн ашиглахыг нь зөвлөжээ. Эхнийх нь урмын үг. Ажил дээрээ, гадуур явж байхдаа хүмүүст баярласан талархсанаа байнга л хэлдэг шигээ амьдралыг тань үүрэлцэж яваа ханьдаа баярладаг, үргэлж талархаж явдгаа байнга биш юм гэхэд ойр ойрхон хэлж байх нь харилцааг улам бэхжүүлж, амьдралыг илүү сайхан болгоход тустай гэж доктор Чапман зөвлөжээ. Түүнийхээр хайрын хоёр дахь хэл нь хамтдаа байх. ” Хамтдаа гадуур алхаж бай. Зурагтаа унтраачихаж байгаад ярилц. Ингэхдээ хайртынхаа нүд рүү нь харан ярьж байгаарай. Нүд худлаа хэлдэггүй” гэж доктор Чапман захижээ. Хайрын гурав дах хэл нь бэлэг бол дөрөв дэх хэл нь халамж аж. Харин тав дах хэл нь биеэр мэдрэх гэнэ. Доктор Чапман “Ханийгаа тэвэрч, үнсэж байдаг юм шүү. Биед нь аль болох хүрч бай. Ялангуяа эхнэр тань хүүхэд төрүүлэх, өвдөх үед дэргэд нь байж түших хэрэгтэй. Уйлах үед нь тэвэрч, уйтгарлах үед нь гараас нь хөтлөх ч юм уу, сугадалцаж алх. Тэврээд явбал бүр л сайхан санагдаж тайвширна” хэмээн онцолжээ.
  • Ханна Фрай “Хайрын математик” номондоо хайрыг шинжлэх ухаанчаар тайлбарласан байдаг. Тэрээр хайрын тухай математик ба сэтгэлзүйн туршилтынхаа үр дүнг номынхоо сүүлийн бүлэгт танилцуулжээ. Ханна Фрай “Аль аль нь өөрсдийгөө аз жаргалтай хэмээн үздэг хосуудын муухай зан ааш нь үгүй болсон байв. Ямар ч тохиолдолд аз жаргалтай хосууд нэгэндээ хүлээцтэй хандаж, эерэгээр ханддаг бол аз жаргалгүй харилцаанд байдал эсрэгээрээ байсан юм. Муухай зан энгийн үзэгдэл мэт байлаа. Тэр угаасаа л ингэдэг, амиа бодсон зантайгаа л харуулж байна гэх мэт хариу үйлдэл их байсан юм. Тэд ажил дээр нь таатай зүйлс тохиоход ч, өнөөдөр юу болчихов, тэгсгээд таагүй байдал үргэлжлэх биз гэх мэтээр үргэлж сөргөөр ханддаг” хэмээн онцолжээ. Фрай судалгаандаа хариу олохын тулд гэрлэлт яагаад амжилттай, амжилтгүй болдгийг судалдаг Жон Готман болон математикч Жеймс Мюррейгийн нэгдсэн томьёог ашиглажээ. Жон Готманы хувьд арав гаруй жил хосуудын арьснаас эхлээд нүүрний илэрхийлэл бүрийг судалж, кодолж, уг кодоороо биед нь ямар эерэг, сөрөг хариу үйлдэл гарч байгааг боловсруулдаг нэгэн аж.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img