Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2023.10.12/ хуралдаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор Байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа