мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -20°C

Шахмал түлшний барьцуулагч нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэв

шахмал түлш

“Тавантолгой түлш” компанийн дэргэд өнгөрсөн гуравдугаар сараас лаборатори байгуулагдсан. Уг лабораторит нүүрсний, мидлинг, хагас боловсруулсан шахмал түлшний лабораторийн дүн шинжилгээг хянаж байгаа гэнэ.

Дараагийн түвшинд дотоодын болон гадаадын барьцалдуулагчийнхаа органик хэсгийг судалж, шинжилдэг болох аж. Ингэснээр бид дотоодын лабораторитоо түүхий эдээ бүрэн хянах боломж бүрдэх нь ээ. Улмаар итгэмжлэлээ авч, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний дүн шинжилгээг хийдэг болно гэсэн үг.

Барьцалдуулагч бодис нь органик хэсэг, эрдэс бодис гэсэн хоёр орц найрлагатай. Тодруулбал, 95 хувь нь нүүрс, таван хувь нь эрдэнэ шишийн цардуул юм байна. Ургамлаас гаргаж авсан цардуулаар барьцалдуулагч хийдэг учраас хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй талаар тус лабораторийнхон хэллээ. Энэ нь хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр бас баталгаажжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000