2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Хагас коксжсон нүүрс агаарын бохирдлыг 50 хувь бууруулна

Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компанитай хамтарсан хагас коксжсон түлшийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгаа туршилтын ажлыг хийжээ. Эндээс харахад түүхий нүүрс түлж байхад агаарын бохирдол 40-өөс дээш хувьтай буюу утаатай байсан гэнэ.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чаджээ. Энэ нь цаашдаа зайлшгүй хагас коксжсон түлш рүү шилжих шаардлага үүссэнийг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, хагас коксжсон нүүрсний дэгдэмхий хий 10 хувь руу орсноор агаарын бохирдол тэр хэрээр буурна гэдгийг судалгаагаар тогтоожээ. Энэхүү үзүүлэлт нь дотоодын бүх итгэмжлэгдсэн лабораториудаар туршигдсан үр дүн юм байна.

Өнөө жил нийслэлээс бонд гаргаж, БНХАУ-аас хагас коксжсон нүүрс оруулж ирж шахмал түлш үйлдвэрлэнэ гэсэн Эрчим хүчний сайд мэгдээд байгаа. Хэрэв албан ёсоор шийдвэр нь баталгаажаад хагас коксжсон нүүрс оруулж ирвэл “Тавантолгой түлш” компани өрхийн хэрэглээнд үйлдвэрлэх бүрэн боломжтой ажээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img