“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь “Дуу, дулаан тусгаарлалтын ажил” /БНбД 31-08-05/ Барилгын норм ба дүрмийг шинэчлэн боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (Ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадварын талаарх мэдээлэл) ирүүлнэ.
Сонирхсон иргэн, хуулийн этгээд мэдээллээ 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 12:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
ЗАХИАЛАГЧИЙН ХАЯГ:
Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам,
Барилгын хөгжлийн төв, 211 тоот өрөө. Утас: 976-11-320-745, 99023780
e-mail хаяг: d.nyamjargal@barilga.gov.mn