мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -26°C

“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХАБЭА” АЯНЫ ХҮРЭЭНД АЖИЛ ОЛГОГЧ НАРТ ЗОРИУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

БХТ

Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар “БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ” сэдэвт гурван сарын аяныг 2023.09.01-ний өдрөөс эхлүүлээд байна.

Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бусад холбогдох хууль, норм норматив, стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулж, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг хангуулах чиглэлээр Улсын хэмжээнд үзүүлэх дадлага сургуулилт хийж, үе шаттай, эрчимжүүлсэн сургалтуудыг зохион байгуулах ажлууд үргэлжилж байна.

Аяны хүрээнд 2023.10.06-ны өдөр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын байр 5 давхарт, БАРИЛГАЧИН танхимд

“Барилгын салбарт чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдвийн хүрээнд ажил олгогч нарт зориулан сургалт зохион байгуулна. Сургалтад хамрагдах хүсэлтэй ажил олгогчид доорх хаягаар холбогдон бүртгэлээ хийлгэх боломжтой.

  • Бүртгэл хариуцсан ажилтан: Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн Бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалт, тохирлын үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Жаргал
  • Холбоо барих дугаар: 11316304, 99919499

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000