2024-12-27, Баасан
-28 C
Ulaanbaatar

“МОНГОЛ, ХЯТАДЫН БАРИЛГЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН-2023” БЭЭЖИН ХОТНОО БОЛНО

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс /БНХАУ/ нь 1949 оноос хойш дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү урт хугацааны харилцааны үр дүнд Монголын барилга, бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлтийг хурдасгасан төдийгүй одоогоор Монголын барилгын материалын импортын 63 хувийг БНХАУ-аас бүрдүүлж байна.

Түүнчлэн Монголд гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, үл хөдлөх хөрөнгийн төслийн 80 орчим хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн ба үүний 64 хувийг буюу 12,5 тэрбум ам.долларыг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байгаа бөгөөд цар тахлаас хойших дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үе хоёр орны барилга бүтээн байгуулалтын салбарт эерэг нөлөө, чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бий болгож байна.

Тиймээс Барилга, Хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Барилгын нанган нийлүүлэгчдийн зөвлөл, БНХАУлсын барилгын материалын Тэргүүлэгч “Orient Sunder Window” Групп болон Барилга МН хамтран “Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган”-ыг 2023 оны 11-р сарын 7-нд БНХАУ – ын Бээжин хотноо зохион байгуулна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img