мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -23°C

Төгрөгийн хадгаламж нэмэгдэж, валютынх багасжээ

монгол төгрөгийн ханш

Төгрөгийн хадгаламж энэ оны нэгдүгээр сарын эцэст 17.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 14.7 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.3 (33.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ

Төгрөгийн хадгаламжийн 14.5 (84.8 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.6 (15.2 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 66 (1.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 539.6 (9.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус багасжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000