мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -22°C

Дэлхийн хэмжээнд инфляц энэ онд 5.9 хувь, 2025 онд 4.5 хувь болж эрчимжих төлөвтэй

хөгжлийн банк

Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө ахиулж, 3.2 хувь болголоо. Энэ нь ОУВС-ийн нэгдүгээр сард гаргасан тооцооллоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Ингэхдээ АНУ болон хөгжиж буй зарим орны эдийн засаг сайжирч буй хэдий ч инфляц ужгирч, геополитикийн нөхцөл байдал даамжрах зэрэг эрсдэлүүд байгааг онцоллоо. Мөн бодлогын хүүг бууруулах хугацааг хойшлуулах, Засгийн газруудын төсвийн дэмжлэгийг танах зэрэг нь богино хугацааны өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Дэлхийн худалдааны хурцадмал байдал, бүтээмж тааруу байгаагаас болж эдийн засгийн урьдчилсан төлөв харьцангуй савлагаатай байгааг ОУВС тодотгов. Бага орлоготой улс орнуудын эдийн засаг тааруу байх магадлалтай байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш татах эрсдэлтэй байгаа аж.

Эдгээр улс орнуудад ам.долларын ханш чангарч, хүнс, түлш, бордооны өндөр өртгөөс шалтгаалсан инфляц төсөөлж байснаас давсан байна. Инфляц ихэнх орнуудад энэ онд хоёр хувиас дээш байх төлөвтэй байна. Тухайлбал: энэ онд хэрэглээний үнийн индекс 5.9 хувиар, ирэх онд 4.5 хувиар өсөх тооцоолол гаргажээ.

Эх сурвалж: Bloombergtv.mn

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000