2024-12-22, Ням
-19 C
Ulaanbaatar

Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ XI сард 7.9 сая тонн болж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв

Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ 11 дүгээр сард 7.9 сая тонн болж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. БНХАУ-ын Гаалийн газрын мэдээллээр 11 дүгээр сард Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсжээ. Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний дөрөвний гурав орчим нь ган хайлуулах зориулалттай сайн чанарын коксжих нүүрс байсан байна.

БНХАУ-ын зарим уурхайн үйл ажиллагаа тасалдсан, аюулгүй байдлын хяналт шалгалтын асуудал зэрэг нь тус улсын дотоодын нүүрсний олборлолт буурахад нөлөөлжээ. 11 дүгээр сард БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээгээрээ Монгол Улс Индонезийн дараа хоёрдугаарт бичигдэж, ОХУ-ыг гүйцээд байгаа аж.

ОХУ-ын Засгийн газар нүүрсний экспортод татвар ногдуулсан нь тус улсын өрсөлдөх чадварыг бууруулсан гэж үзэж байна. Үүний зэрэгцээ БНХАУ-ын өөр нэг томоохон нийлүүлэгч болох Австралийн нүүрсний тээвэрлэлт 2020 оны эцсээс энэ оны эхэн үе үртэл БНХАУ-ын тавьсан хоригоос бүрэн сэргэж чадаагүй байна

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img