2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

2013-2017 оны Үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр – B767-300ER Агаарын хөлгийн санхүүжилт

Засгийн газрын 2013 оны 137 дугаар тогтоолын дагуу “МИАТ” ТӨХК нь АНУ-ын “БОИНГ” компаниас B767-300ER агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулсан. Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус агаарын хөлгийг худалдан авахад шаардлагатай санхүүжилт болох 101.8 сая ам.долларыг олгосон юм.

Хөгжлийн банк

Уг санхүүжилтийг олгосноор иргэний агаарын тээврийн салбарын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах, компанийн үйл ажиллагааны өртгийг бууруулах замаар зорчигч тээврийн тийзийг хямдруулах, үйлчилгээний нөхцөлийг сайжруулах зэрэг боломж бүрдэж, олон улсын нислэгийн чиглэл, тоо, давтамжийг нэмэгдүүлжээ.

“МИАТ” ТӨХК нь 2022 оны 9 дүгээр сард зээлээ бүрэн төлж барагдуулсан.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.dbm.mn/project/2

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img