
Орон сууцны барилга нь 15 давхар, нил хавтан суурьтай, төмөр бетон бүрэн цутгамал хийцлэлтэй, нэг давхартаа 80 м.кв-аас доош хэмжээтэй 3 болон 5 айл байхаар төлөвлөгджээ.
Төслийн гадна инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажил хийгдсэн бөгөөд худалдан авагч тал зөвхөн авто зогсоолын барилгаар дамжин барилга тус бүрийн холболтыг хийх давуу талтай.
Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахыг сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513 утсаар болон https://www.dbm.mn/news/1682 цахим хуудасны үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс авах боломжтой.

