мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -19°C

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд олгоно

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд олгоно

Б.Эгшиглэн

2023-02-04

Цагаан сар дөхөж байгаа учраас  хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, “Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмж олгох хуваарийг урагшлуулсан байна.

Хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 12-нд олгох аж.

Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандаж засуулах ёстой юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000