мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

Монголбанк бодлогын хүүгээ дахин бууруулж, 11 хувь болголоо

Хөгжлийн банк

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурлаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.

Жил гаруйн хугацаанд бодлогын хүүгээ 13 хувьд хадгалсны эцэст өнгөрсөн гуравдугаар сард анх удаа бууруулаад байсан Төв банк ийнхүү ирэх зургаадугаар сард болох ээлжит хурлаа хүлээлгүйгээр дээрх шийдвэрийг гаргахад зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад орчны төлөв, эрсдэл нөлөөлснийг мэдэгдэлдээ дурджээ.

Мөн энэ шийдвэр нь эдийн засгийн дунд хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой бөгөөд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нь нийцэж буйг онцлов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000