2024-12-04, Лхагва
-22 C
Ulaanbaatar

Шадар сайд Т.Доржханд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын найдвартай хамтрагч, дэмжигч байгууллага байж ирсэн Дэлхийн банканд Шадар сайд талархал илэрхийлж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд бий болсон Улсын Их Хурал, хамтарсан Засгийн газрын үндсэн зорилго бол олон жил гацсан томоохон төслүүдийг хөдөлгөх, эдийн засгийн реформыг эхлүүлэх болохыг суурин төлөөлөгчид танилцууллаа.

Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хорооны даргаар Шадар сайд томилогдсонд суурин төлөөлөгч гүнээ талархалтай байгаагаа илэрхийлж Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын эрчим хүчний салбарыг шинэчлэх чиглэлд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, техникийн туслалцааны төслүүдээ танилцуулж дэд хороотой нягт хамтрах ажиллах талаар санал солилцлоо.

Мөн Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоход Дэлхий банкны зүгээс хамтран ажиллахад бэлэн байгаагаа суурин төлөөлөгч илэрхийллээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img