2024-12-16, Даваа
-19 C
Ulaanbaatar

Хүүхдийн чуулганыг угтсан салбар хэлэлцүүлэг боллоо

Баянзүрх дүүрэг нь 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс энэ сарын 29-ний өдөр “Оролцъё-нөлөөлье” уриан дор “Хүүхдийн чуулган” хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааг 3000 хүүхдээс цахимаар авч, судалгааны үр дүнг 6 салбар дэд хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ.

  • Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
  • Сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
  • Эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
  • Нийгэм, аюулгүй байдлын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
  • Цахим орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
  • Хүүхдийн хөгжил, оролцоо гэсэн 6 чиглэлийн хүрээнд хүүхдүүд өөрсдөө тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замуудаа эрэлхийлж, салбар хуралдаанд тулгарч буй асуудлуудаа эрэлхийлж, 11 дүгээр сарын 29-нд болох “Хүүхдийн чуулган”-аар шийдвэр гаргагч нарт танилцуулахаар боллоо.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img