2024-12-17, Мягмар
-27 C
Ulaanbaatar

Гамшгийн эрсдэлийг бууруулахад БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллана

Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд БНСУ-ын Үндэсний аврах албаны дарга Сон Ху Сон тэргүүтэй албаныхан болон Сургагч багш нар хүрэлцэн ирснийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан, Засаг даргын орлогч Д.Даваасамбуу, Онцгой байдлын хэлтсийн дарга М.Пүрэвжав, ИТХ-ын Ажлын албаны дарга Э.Алтанбагана нарын албаныхан хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын Аврах тусгай албаны сургагч багш нар Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон Дотоод хэргийн Онцгой байдлын сургуулийн багшлах бүрэлдэхүүн, сонсогч, суралцагчдад “Хими, биологи, цацрагийн ослын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг явуулах юм.

Цаашид хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын алба хаагч нарыг чадавхжуулах, харилцан туршлага солилцох, Сургагч багш нарыг бэлтгэх, алба хаагч нарын хүүхдүүдийг БНСУ-руу сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах зэрэг ажлыг хийхээр санал солилцлоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img