2024-12-22, Ням
-27 C
Ulaanbaatar

Саудын Арабтай газрын тосны хайгуулд хамтарна

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Саудын Арабын хаант улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Абдулрахман ахмад Аль-Харбиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Абдулрахман Ахмад Аль-Харбиг Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс болон Саудын Арабын Хаант Улс эрдэс баялгийн салбарт, тэр дундаа газрын тосны салбарт харилцан ашигтай, хамтран ажиллах боломжтойг дурдаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эхлэл тавигдаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.


Тэрээр, Элчин сайдад хандан Монгол Улсад хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт тус улсаас түүхий тос нийлүүлэх боломж, тос худалдан авах эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой эсэхийг тодруулж, газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилчид, газрын тосны хайгуул олборлолтын мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүслээ.


Мөн газрын тосны хайгуулын өндөр хүчин чадал бүхий өрөмдлөгийн иж бүрэн тоног төхөөрөмжийг техникийн хамтын ажиллагааны /буцалтгүй тусламжийн/ хүрээнд нийлүүлэх, тоног төхөөрөмжийг ажиллуулах мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчдыг сургаж дадлагажуулах боломжийн талаар, түүнчлэн Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн газрын тосны талбайд хайгуулын үйл ажиллагааг хамтран явуулах, эдийн засгийн үр ашигтай нээлт хийх, хамтран бүтээн байгуулалт хийж хөгжүүлэх, ордыг харилцан ашигтайгаар ашиглах зэрэг асуудлаар санал солилцов.
Элчин сайд Абдулрахман Ахмад Аль-Харби сайд Ж.Ганбаатарт хандан урилгыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хоёр орны хамтын ажиллагааг зөвхөн эдийн засгийн бус эрчим хүч, аж үйлдвэржилт болон бүхий л салбарт өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа, мөн уул уурхайн салбар тэр дундаа зэс, алт, нүүрс, газрын тосны салбарт хамтран ажиллах, энэ тал дээр дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг илэрхийлэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img