2024-12-22, Ням
-19 C
Ulaanbaatar

Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуультай танилцлаа

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали Улсын Сидней хотод ажиллах үеэрээ Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуульд зочилсон. Тус сургууль нь 1833 онд байгуулагдсан. 2017 оноос мужийн хэмжээн дэх 130 кампусыг нэгтгэн үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуульд ажиллах үеэрээ салбарын сайд тус сургуулийн захирал Вик Нэидоо тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарын бодлого, түүний дотор тус салбарт хийж буй өөрчлөлтийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Тус сургуулийн удирдлагууд манай талтай 2+1 хөтөлбөр хэрэгжүүлэн Монгол оюутнуудыг сургах, мөн англи хэлний сургалт явуулах сонирхолтой буйгаа илэрхийлжээ.

Уулзалтын үеэр тус сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, багш, оюутан солилцохоор тохиролцжээ. Энэ нь мэргэжлийн боловсролын салбарт эхлүүлж байгаа оюутан солилцооны цоо шинэ олон улсын боловсролын гарц болж байна.

Мөн Австралид суралцаж байгаа Монгол оюутнууд болон тус улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд маш нэр хүндтэй талаар элчин сайд Д.Даваасүрэн онцолж байсан юм. Эхний очсон иргэд сайн суралцаж, үр дүнтэй ажилладаг байх нь дараа дараагийн иргэдэд шинэ боломжийг нээдэг байна.
Өнөөдрийн байдлаар Австралийн Холбооны Улсад 10 мянга орчим Монгол иргэн суралцаж, ажиллаж, амьдарч байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img