мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

Төр эдийн засгийн 36 хувийг эзэлж байна гэв

эдийн засаг

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчдэд “Төсвийн хэт үрэлгэн бодлогын нөлөө” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр сүүлийн арав гаруй жил төсөв данхайсаар байгааг онцлоод “Эдийн засагт төр хэт давамгайлсаар яваа. Хувиар яривал нийт эдийн засгийн 36 хувийг төр дангаараа эзэлж байна. Улаанбаатар хот гэхэд л таксины компанитай байсан ойрхны түүх бий. Төр ингэж данхайх тусам хувийн секторын боломж улам бүр хумигдаж байна. Манай улстөрчид данхар төсвийн шалтгааныг цар тахалтай холбон тайлбарлах дуртай. Үнэн хэрэгтээ энэ бол зүгээр л шалтаг төдий зүйл” гэлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000