2024-12-27, Баасан
-28 C
Ulaanbaatar

“PetroChina” компани өнгөрсөн онд 149 тэрбум юанийн цэвэр ашигтай ажиллажээ

Дэлхий даяар эрчим хүчний үнэ өсөж, газрын тос, байгалийн хийн гарц буурснаар 2022 онд “PetroChina” компанийн бүтэн жилийн ашиг дээд түвшинд хүрлээ.

БНХАУ-ын газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч тус компани өнгөрсөн онд 149 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь 2021 оноос 92 тэрбум юаниар өссөн үзүүлэлт болохыг тайландаа дурджээ.

“PetroChina”-ийн толгой компани “China National Petroleum”-ийн судалгааны нэгж энэ онд бензин, дизель түлшний эрэлт 2012 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өснө гэж тооцоолсон байна. Тус компанийн өрсөлдөгч “Sinopec” мөн цар тахлын хязгаарлалт суларснаар БНХАУ-ын эрэлт огцом өснө гэсэн төсөөлөлтэй байгаа аж.

“PetroChina” компани ашиг нь дээд түвшинд хүрсэнтэй холбогдуулан хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг тараагаад зогсохгүй хөрөнгийн зарцуулалтаа нэмэгдүүлэхээ мэдээллээ. Тус компани 2022 онд нэгж хувьцаанд олгох ногдол ашгийг 0.23 юаниас 0.42 юань болгон өсгөсөн аж.

2023 онд хөрөнгийн зарцуулалтыг 243.5 тэрбум юань хүргэхээр төлөвлөсөн бөгөөд хүлэмжийн хийн ялгарал багатай түлшний бизнест төвлөрөхөө мэдээлжээ.

“PetroChina” 2050 он гэхэд үйлдвэрийн гарцынхаа тал хувийг цэвэр эрчим хүчнээс бүрдүүлэх амлалт өгөөд байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg TV, mongolia

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img