2024-11-21, Пүрэв
1 C
Ulaanbaatar

Хутагт хувилгаадаар тайж, ноёдын хүүхдийг тодруулж үл болно гэдэг манжийн бодлого байжээ

Ар Монголын 14 хутагтын дотроос Дилав хутагт Жамсранжав л  улс орны тухайн үеийн байдал болон өөрийн тухай бичиж үлдээсэн цорын ганц хүн билээ.

Тэрбээр хувьсгалаас хойш  ч төр түмний үйл хэрэгт бие сэтгэлээ зориулж явсаар гучаад оны эхээр тусгай үүрэг хүлээн,  хилийн дээс алхсан ч, орчлонгийн үйл, ороо бусгаа цагийн эрхшээлээр  арга буюу Америкт цагаачлан  аж төрж байгаад,  1965 онд тэнгэрт хальсан, содон хувь төөрөгтэй хувраг билээ.

Дилав хутагт Б.Жамсранжавын дуртгал зөв мөрт хүмүүсийн ачаар үрэгдэж алга бололгүй 1980-аад онд  Өрнөдөд хэвлэгдэж түгсэн байна.

Бичигдсэнээс хойш  50 гаруй жилийн дараа эх орондоо  “Ариун сэтгэл авралын үндэс” нэртэйгээр хэвлэгдсэн юм. Дилав хутагттай анд нөхдийн холбоотой байж, Америкт урьж, номыг нь эмхэтгэж хэвлүүлсэн  Америкийн монголч эрдэмтэн Оуэн Латтимор, хутагттай уулзах үеийн Монгол орны нөхцөл байдлын тухай уртхан оршил бичсэн байдаг. Уг оршил хэсэгт сонирхолтой мэдээлэл, дүгнэлт оруулсан байгааг дор иш татлаа.

 “Манж нар Монголыг эрхшээлдээ оруулсны дараа Монголын шашны тэргүүн  Жавзандамба хутагт монгол хүн байж болохгүй. Түүний хойд дүрийг үргэлж Түвдээс тодруулж байх ёстой гэсэн зарлиг буулгажээ. Бусад хувилгаад монгол хүн байж болох ч тайж ноёдын хүүхэд байж үл болно.

Ингэснээр төрийн феодал болон шашны нэгдсэн феодал (монголчууд шар феодал гэдэг)  нар Монголын үндэсний үзлийг төлөөлж  бие биесээ дэмжин тэтгэхийн оронд өөр хоорондоо тэрсэлдэх байдлыг бий болгожээ.

1911 онд Манжийн эзэнт төр унах хүртэл Монгол үндэсний үзэл зохион байгуулалттай, нэгдмэл байдлаар илрэлээ олохоос  сэргийлсэн энэхүү бодлого  амжилттай хэрэгжиж байсан ч саад бэрхшээлгүй явж ирсэнгүй.

Хар буюу төрийн феодалын байгууламж, шар буюу шашны феодалын бүтэц аль алинд нь Манжийн эзэнт засагт үнэнчээр зүтгэгчид болон туурга тусгаар  бие даасан Монгол төр улсаа гэсэн үндэсний уламжлалаа сэргээн хадгалж үлдэх, сэргээхийг хичээн тэмцэж байсан хэсгүүдийн хооронд хурц сөргөлдөөн гарч байлаа” гэсэн байна.

- Сурталчилгаа -spot_img

3 СЭТГЭГДЭЛ

  1. Балайраад тэр үед хоорондоо барьцаж дуртай ноён нь хүүхдээ хувилгаан гэж солиороод байснаас болсон юм яс юман дээрээ ямар юмных нь хувилгаан байхав дээ 10р богд гээд одоо бас солиорол эхэлж л байна

  2. ОДОО ч хэрэгжиж байна.. төрөөс хамгын их мөнгө шаасан хулгайчын шээс тодорчихсон.. сшр бадруулж сонгосон 20 ламхайгаа АЛЧИХСАН у !!! ха ха

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img