2025-01-03, Баасан
-30 C
Ulaanbaatar

“MMC” бондоо худалдан авах тендер зарлалаа

“Fitch” агентлаг “Mongolian Mining Corporation”-ийн шинэ бондыг “B” зэрэглэлд тогтоох төлөвтэй байна
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2024 онд эргэн төлөгдөх, 9.25 хувийн хүүтэй ам.долларын бондоо буцаан авах болон солих санал хөрөнгө оруулагчдадаа тавилаа.

Энэхүү тендерийн саналыг “Credit Suisse” болон “Morgan Stanley” зэрэг хөрөнгө оруулалтын банкнууд зохион байгуулахаар болсон байна. “Mongolian Mining Corporation” компани 2024 онд дуусах бондоо нэгж үнийг нь 1000 ам.доллароор эргүүлэн худалдан авахаа зарласан юм.

Тендерийн санал тавдугаар сарын гурваны өдөр хүртэл идэвхтэй байх аж. Тус компани бондоо эргүүлэн худалдан авах санхүүжилтээ зах зээлд шинэ бонд гаргаж санхүүжүүлэхээр болсон байна. Энэхүү шинэ бондоо тавдугаар сарын 10-ны өдөр Сингапурын Хөрөнгийн биржид бүртгүүлэхийг зорьж байгаа ажээ.

Түүнчлэн үнэлгээний “Fitch” агентлаг “Mongolian Mining Corporation”-ийн шинэ бондыг “B” зэрэглэлд тогтоох төлөвтэй байна. Харин “Moody’s”-ийн хувьд “B3” зэрэглэлд үнэлэх төлөвтэй гэж эх сурвалж мэдээллээ.

Дээрх мэдэгдлийг гаргах үед “Mongolian Mining Corporation”-ийн 2024 онд хугацаа нь дуусах бондын хэмжээ 350.2 сая ам.доллар байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img