2024-12-22, Ням
-19 C
Ulaanbaatar

Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 117.561 тонн шатахууны нөөцтэй байна

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 117,561 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 4,551 тонн буюу 27 хоногийн, АИ-92 автобензин 35,345 тонн буюу 28 хоногийн, АИ-95 автобензин 3,575 тонн буюу 27 хоногийн, ДТ 70,102 тонн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62,826 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 754 тонн, АИ-92 автобензин 19,934 тонн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 2,230 тонн буюу 31 хоногийн, ДТ 36,872 тонн буюу 31 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 684.1 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 7.1 мян.тонн, АИ-92 автобензин 199.7 мян.тонн, АИ-95/98 автобензин 6.1 мян.тонн, ДТ 390.6 мян.тонн, онгоцны түлш 13.4 мян.тонн, Жет А-1 14 мян.тонн, бусад 53 мян.тонн байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img