2024-12-21, Бямба
-15 C
Ulaanbaatar

УИХ-ын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Х.Дойблер-Гмелинийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Х.Дойблер-Гмелин, Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч П.Айгэни нарыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан хатагтай Х.Дойблер-Гмелин, Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч П.Айгэни нарыг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Х.Дойблер-Гмелин болон ноён П.Айгэни нар Улсын Их Хурлын даргатай дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурал болон Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх чиглэлээр цар хүрээтэй олон ажил хийж байгаатай танилцахад таатай байна. Цаашид Транспэрэнси Интернэйшнлийн Улаанбаатар болон Берлин хот дахь Төв байгууллагын зүгээс та бүхэнд бүх төрлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар профессор Херта Дойблер-Гмелин, ноён Питер Айгэни нарыг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улсын Их Хурал одоо үргэлжилж буй хаврын ээлжит чуулганыг авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийсэн чуулган байх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа энэ үед та бүхэн дэмжлэг үзүүлэх, туршлага хуваалцахаа илэрхийлсэнд талархал илэрхийлье гэв. Тэрбээр, Монголын ард түмний оюун санааны хөрш, гуравдагч түнш болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаатай. Бид Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, уг хуулиар нээлттэй сонсгол хийх, парламентын мөрдөн шалгах эрх зүйн хэм хэмжээг тогтоосон. Энэхүү хуулийг батлахад Америк, Герман, Франц зэрэг орнуудын парламентын хяналт шалгалтын тухай хуулийг судалж, харьцуулж байж баталсан. Ингэснээр Улсын Их Хурлаас Ажлын хэсэг, Хяналт шалгалтын түр хороо байгуулж, “Хөгжлийн банкны” гэх асуудлыг ил тод болгосон гэв.

Талууд Монгол Улс болон ХБНГУ-ын парламент дахь хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалт, парламентын эрдэм шинжилгээ, судалгааны алба болон бусад сонирхсон асуудлаар харилцан санал солилцов.

Профессор Херта Дойблер-Гмелины танилцуулснаар, ХБНГУ-ын парламент нь зөв шийдвэр гаргахад хамгийн их оролцоотой болон чухал үүргийг Бундестаг дахь Эрдэм шинжилгээ, судалгааны алба гүйцэтгэдэг аж. Тус албыг парламентын спикер болон Ерөнхийлөгч нь шууд удирддаг, мөн парламент дахь бүх намын бүлгүүдийн дарга нар идэвхтэй оролцдог. Эрдэм шинжилгээ, судалгааны албаны үндсэн зорилго нь Бундестагийн гишүүний тавьсан асуулга бүрт бүрэн дүүрэн эрдэм шинжилгээ, судалгаанд үндэслэсэн хариуг бэлдэж өгөх юм хэмээв.

Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч П.Айгэни хэлэхдээ, манай байгууллага Бундестагийн захиалгаар маш олон тооны шинжилгээ, судалгаа, дүгнэлт гаргадаг. Аливаа авлигын хэргээр хэн нэгэнд хариуцлага тооцох гэхээсээ илүү том зургаар улсад авлига гарах тэр бүх онолын болон практик магадлалыг хаах зорилготойгоор системчилсэн судалгаа хийдэг гэсэн юм.

Профессор Херта Дойблер-Гмелин Германы Праламентын Хүний эрхийн болон Хүмүүнлэгийн Туслалцааны Хорооны даргаар ажиллаж байсан. 2002 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байх хугацаандаа Германы эрүүгийн хууль тогтоомжийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулсан. Улмаар парламентын гишүүнийхээ хувиар парламентын түвшинд Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын Дүрмийг түгээн таниулах, үр дүнтэй хэрэгжүүлэхийг сурталчлах кампанчилсан ажлыг хэрэгжүүлсэн.

Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Питер Айгэни нь CARE Germany (Хүмүүнлэгийн болон хөгжлийн хөтөлбөрийг дэмжигч байгууллага)-ийн Захиргааны зөвлөлийн гишүүн юм

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img