2024-12-27, Баасан
-29 C
Ulaanbaatar

Төрийн өмчит ААН, компаниудын хөрөнгө сүүлийн 5 жилд 2.8 дахин өсжээ

Манай улсын ДНБ 52.9 их наяд төгрөг бол төрийн өмчит ААН, компаниудын нийт хөрөнгө 59.2 их наяд төгрөг болсон байна. Өнгөрсөн хугацаанд ийнхүү хөрөнгө өссөн боловч жилд олж буй ашиг 2.1 их наяд төгрөг байгаа нь бизнестэй харьцуулан авч үзэхэд харьцангуй бага үзүүлэлт болж буйг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлж байна.

Төрийн өмчит ААН, компаниудын оролцоо, хувь хэмжээ чөлөөт эдийн засгийн зах зээл дээр нэмэгдэж, хувийн хэвшлийнхний орон зайг эзэлсээр байгааг тэрбээр МҮХАҮТ-д болсон хэлэлцүүлэг дээр тодотгосон юм.

Хуулийн этгээдийн хувиар 2021-2022 оны байдлаар төрийн өмчит компанийн тоо 104-105 байсан бол одоогийн байдлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас дээрх тоог 98 байна гэсэн дүн мэдээг нэгтгэн гаргаад байна. Үүнд яамдын дэргэд болон харьяанд байдаг төрийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрууд зэрэг байгууллагууд ороогүй. Энэ нь зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын нэгдэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтэц, бүрэлдэхүүнд багтаж буй компаниуд байна. Үүнээс:

45 нь ашигтай,
53 нь алдагдалтай ажиллажээ.

Төрийн өмчит компаниудын жилд олж буй нийт ашиг 2.1 их наяд төгрөгийн 1.9 их наяд төгрөгийг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс Тавантолгой” компаниуд оруулж байна. Тиймээс бусад нэгжийг ашигтай үйл ажиллагаа явуулах тал дээр анхаарах хэрэгтэй байгааг хэлэлцсэн юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img