2024-11-21, Пүрэв
-6 C
Ulaanbaatar

Секс фоби

Цэцэг, ургамлаас, номноос, цагнаас, тэр ч байтугай нил ягаан өнгөний фоби хүртэл байдаг. Энгийн нэгэн айдас бол тэгсгээд л мартагдчихна. Харин фоби хүний сэтгэхүйд илүү нөлөөлдөг. Сексээс айж, тэр нь сэтгэцэд нь нөлөөлж байна гээд төсөөл дөө.

Сексфоби нь зөвхөн бэлгийн харьцаанд орохоос айхаас гадна бэлгийн үзэгдлээс айх, энэ сэдвийн талаар хэлэлцэхээс айх айдсыг хэлнэ. Айж байгаа учраас энэ үйлдлийг хийхийг төдийлөн хүсэхгүй байх нь ойлгомжтой. Эсвэл өөрийгөө маш их хүчилж, зовж хийдэг. Ингэснээрээ нервний систем нь цочирч, хэвийн бус үйлдэл хийхэд хүргэдэг байна. Тэгвэл энэ айдас юунаас болж бий болдог вэ? Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн, эсвэл бага насандаа ч биш ер нь л бэлгийн харьцаанд орохдоо таагүй дурсамжтай үлдсэн, хүчиндүүлсэн эмэгтэй айх нь ойлгомжтой. Энэ нь эрчүүдээс айх буюу андрофобитой болох үндэс юм.

Дэлхий дээр найман тэрбум хүн амьдарч байна. Бүгд биш гэхэд ихэнх нь байгалийн жамаараа бэлгийн харьцаанд орж, үр хүүхдээ өлгийдөн авцгаах болно. Харин тэдний дунд бэлгийн харьцаанд орох бүртээ, энэ тухай ярих тоолондоо л “халдвар авчихвал яана аа” гэж боддог хүн цөөнгүй байдаг гэнэ. Фоби, айдас хоёрыг ялгахад их амархан бөгөөд зүгээр л айдаг хүн бол өөрийгөө хамгаалах арга хэмжээг сайн авч чаддаг. Фобитой хүн бол хянах ямар ч боломжгүй, хамгаалсан ч халдвар авна хэмээн боддог тул сексээс зугтаадаг. Фобины нэг төрөл нь сэтгэл зүйн хувьд биеэ барьдаг хүмүүст тохиолддог бөгөөд үнэр, шингэн, бэлгийн харагдах байдал гэх мэт хүний бие физиологийн зүйлтэй холбоотой байдаг.

Хүн өөрийн аюулгүй байдалдаа санаа зовох төрөлхийн инстинктэй байдаг. Сексийн тухайд энэ байдал нь хэмжээнээсээ хэтрээд эхэлбэл фоби болж хувирна. Том цонхтой өрөөнд хийж чадахгүй, эсвэл жажуугийн өрөөнд байгаа хүн сонсохоос эмээх….
Секс хийхэд байрлал бас чухал. Аль нэг байрлал нь хэн нэгнийх нь хувьд таагүй дурсамж үлдээсэн, эсвэл аман болон анал секс таалагддаггүй байж болно. Харин нийтлэг, эсвэл ихэнх хүмүүсийн хэвийн гэж үздэг зүйлс айдас дагуулж, дур хүслийг огцом бууруулдаг бол фоби гэсэн үг.

Секс хийхийн тулд найз охиныхоо цүнхийг нэгжиж жирэмснээс хамгаалах эм байгаа эсэхийг шалгах нь хэвийн гэж үү? Эсвэл тагнуулчид төрийн нууцыг орондоо задруулдаг гэдэг шиг сексийн үеэр хамаг нууцаа ярихаас айх нь? Энэ нь ч мөн л фоби болох бөгөөд үргэлж үр дагаварт нь санаа зовох нь хүмүүст итгэж чаддаггүйг илтгэнэ.

Эцэст нь энэ айдсаас хэрхэн ангижрах вэ? Магадгүй таашаал авахад саад болж байгаа асуудлаа өөрөө хөндлөнгөөс харж дүгнэх нь хэцүү тул мэргэжилтэнд хандах нь хамгийн зөв шийдвэр байж болно. Фобины цаана ямар учир шалтгаан байгааг олж мэдэхэд мэргэжлийн хүн л тусална. Мөн хэвийн бэлгийн амьдрал гэж үүнийг хэлнэ ээ хэмээн нарийн тогтоосон зүйл байхгүй учир хэвийн байгаа эсэхэд санаа зовж толгойгоо гашилгах хэрэггүй юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img