2024-12-28, Бямба
-28 C
Ulaanbaatar

Монголын “Эдийн засгийн форум-2023” ирэх ням гарагт эхэлнэ

Дэлхийн банк, санхүүгийн томоохон 10 гаруй байгууллагын удирдлагууд Монголд ирнэ

Монголын Эдийн засгийн форум-2023 ирэх ням гарагт эхэлнэ. Энэ удаагийн форум Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд болж буй юм.

Манай улс Эдийн засгийн форумыг 2010 оноос жил бүр зохион байгуулж ирсэн. Өмнөх чуулга уулзалтуудаар эдийн засгийн асуудлыг зөвхөн дотооддоо шийдвэрлэх талаар ярьж хэлэлцэж ирсэн бол энэ удаа гадаад руу илүү чиглэсэн, хөрөнгө оруулагчдыг өргөн цар хүрээнд урьж оролцуулсан байдлаар зохион байгуулж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон дэд сайд Г.Түвдэндорж нар мэдээллээ.

Монголын Эдийн засгийн форум-2023-д нийт 1700 орчим зочин, төлөөлөгч оролцохоор бүртгүүлснээр 700 орчим нь хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, 500 нь гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл, шийдвэр гаргах түвшний хүмүүс байгаа аж.

Ч.ХүрэлбаатарЭдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсад нийтдээ 41.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн талаар мэдээллээ.

Энд дэлхийн банк, санхүүгийн “BlackRock”, “J.P.Morgan”, “Goldman Sachs” зэрэг 10 гаруй томоохон олон улсын байгууллагын ТУЗ-ийн дарга, захирал, хөрөнгө оруулагч нар, мөн CNN, Bloomberg, Al Jazeera, ABC news, Financial Times зэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон байгууллага, агентлагын төлөөлөл багтаж байна. Тиймээс өргөн цар хүрээнд, өндөр түвшний албаны хүмүүс оролцох энэхүү боломжийг манай улс дотооддоо сайн ашиглах ёстой гэдгийг тэрбээр онцолж хэллээ.

Монголын Эдийн засгийн форум-2023-ын чуулга уулзалт, хуралдаанууд Улаанбаатар хотноо таван байршилд нэгэн зэрэг болно.

Чуулган өмнөх яригдаж байсан асуудлуудыг гэхээсээ илүү Монгол Улсын төр, засгаас явуулж буй шинэчлэл, сэргэлтийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эдийн засгийн төслүүдээ танилцуулна гэдгийг мэдээллээ. Энд ялангуяа хөрөнгө оруулалт, бизнесийн орчны эрх зүй, засаглалын шинэчлэлийг гадаадынханд танилцуулах аж.

Эдийн засгийн форумын зорилго, үйл ажиллагаа үр дүн гэхээсээ илүү ач холбогдол, Монгол Улсыг гадаад ертөнцөд, ялангуяа гадаадын томоохон хөрөнгө оруулагч нарт танилцуулж сурталчлахад оршин буйгаар онцлог болно. Тиймээс “Welcome to Mongolia“ уриан дор зохион байгуулж байна гэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img