мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -16°C

Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ НҮБ-д тайлагналаа

НҮБ тайлан

АНУ-ын Нью-Йорк хотноо Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт 2023 оны 7-р сарын 10-наас 20-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Уг чуулга уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчид “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ тайлагнаж, хоёр дахь удаагийн Үндэсний сайн дурын илтгэлээ (ҮСДИ) танилцуулав.

Илтгэлдээ анхны ҮСДИ-ийн дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилт хөгжлийн бодлогуудад хэрхэн туссан тухай болон тогтвортой хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой систем бий болгохын тулд нийгмийн бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг онцолсон юм. Манай илтгэлтэй холбогдуулан Румын, Узбекистан, Тажикстан улс болон иргэний нийгмийн төлөөлөгчид үг хэлж, асуулт асууж, хариулт авав.

Энэ удаагийн чуулга уулзалтаар нийт 39 улс болон Европын холбоо “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ дүгнэн тайлагнаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000