2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

“Хөрөнгөтөн” форум ирэх сард манай улсад болно

“Хөрөнгөтөн” форумоор санхүүгийн компаниуд Төв Азийн зах зээлд нэвтрэх талаар ярилцана

Хөрөнгө оруулалтын “Хөрөнгөтөн” форум ирэх сард манай улсад болох гэж байна. Уг форумоор дотоодын банк, санхүүгийн байгууллагууд Төв Азийн зах зээлд нэвтрэх боломжуудыг талаар ярилцаж, туршлагаа хуваалцах талаар зохион байгуулагч нар мэдээллээ.

Тодруулбал, Төв Азийн эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв байдлын танилцуулах юм байна. Манай улсын банк, санхүүгийн, ялангуяа ББСБ, финтек компаниуд Казахстан, Киргиз, Узбекстан, БНСУ, Япон, Сингапур, БНХАУ, Вьетнам зэрэг Ази тивийн болон бусад орнуудад үйл ажиллагаагаа нэвтрүүлж эхлээд буй энэ үед туршлага, боломжоо хуваалцан ярилцах нь цаг үеэ олсон үйл ажиллагаа болно хэмээн үзэж буйгаа зохион байгуулагчид илэрхийлж байна.

“Бидний боломж Төв Азид олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн гүүр болох зорилт юм” хэмээн мэргэжлийн хөрөнгө оруулалтын “Хөрөнгөтөн” форумын зохион байгуулагч байгууллагуудын нэг “Инвескор” санхүүгийн группийн “Инвескор капитал ҮЦК”-ийн гүйцэтгэх захирал Л.Билгүүн хэлж байна.

“Хөрөнгөтөн” форумд “ЛэндМН”, “Очун капитал”, “Инвескор” зэрэг манай улсын ББСБ-ууд хөрөнгө оруулалтын болон онцлох төслүүдээ танилцуулж, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа, мөн профессор Д.Энхбаяр нарын салбарын экспертүүд оролцох аж.

Мөн БНСУ-ын “KONEX” хөрөнгийн биржийн захирал Дае Чун Ким зэрэг Солонгос улсын бизнесменүүд биржийн болон биржийн бус зах зээл дээр хэрхэн гарч, хөрөнгөө арвижуулсан туршлагыг хуваалцах юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img