2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Азид тэргүүлэгч 19 орны санхүү, эдийн засгийн байгууллагуудын төлөөлөл чуулав

Зээлийн батлан даалтын сан нь Азийн батлан даалттай зээлийг дэмжигч байгууллагуудын холбоо (ACSIC)-ны 35 дахь удаагийн дээд хэмжээний чуулганыг Монголд зохион байгуулах эрхээ авч, “Тогтвортой хөгжлийн төлөө ногоон санхүүжилтийг цогцлоох нь” сэдвээр энэ сарын 7-11-н зохион байгууллаа.

Чуулганы үеэр Монгол УИХ, ЕТГ, ХХААХҮЯ, ЭЗХЯ, ГХЯ, Сангийн яам зэрэг Засгийн газрын төлөөлөгчид ногоон эдийн засгийн хөгжил, санхүүжилтийн талаар Ази тивд тэргүүлэгч санал санаачилга, бодлогыг танилцуулж, гишүүн орнууд, ОУЭЗХАХБ (OECD), АХБ, ТОС холбоо зэрэг байгууллага тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаар илтгэл хэлэлцүүлэв. Чуулганыг зохион байгуулснаар экспорт, хөрөнгө оруулалтын гарцуудыг нэмэх, зээлийн батлан даалтын тогтолцооны хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон боломжууд нээгдэх ач холбогдолтойг ХХААХҮЯ мэдээллээ.

“ACSIC” нь Япон, БНСУ, БНЭУ, Индонези зэрэг Ази тивийн 14 улсын 19 гишүүн байгууллагыг нэгтгэн, тухайн улсын ЖДҮ эрхлэгчдийн батлан даалт, санхүүжилт авах боломжийг нэмэх, гишүүн байгууллагуудыг сургах, туршлага солилцох, үйл ажиллагааг нь дэмжих, техникийн тулалцаа үзүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой. Тус холбоо жилд 2 удаа гишүүд хоорондоо мэдээлэл, мэдлэг солилцох сургалт, мөн дэлхийн санхүү, эдийн засгийн томоохон төлөөлөгчид, гишүүдийг оролцуулсан дээд түвшний чуулган зохион байгуулдаг аж.

Дээд түвшний чуулганд Азийн 19 гишүүн байгууллага, ОУЭЗХАХБ, АХБ зэрэг дэлхийд тэргүүлэгч санхүү, эдийн засгийн байгууллагаас 150 гаруй зочин, төлөөлөгч оролцжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img