мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -17°C

“Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн болно

Улаанбаатар-2023

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн 9 дүгээр сарын 28-аас 10-р сарын 01-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болно. Энэ жилийн үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улсаас олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ХАА-н бүтээгдэхүүн, ХАА-н тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсролын салбар, модны үйлдвэр, ус цэвэршүүлэх төхөөрөмж, тээвэр ложистик зэрэг улсын хэмжээний томоохон үйлдвэрлэгчид, экспортлогчид болох 70 гаруй аж ахуй нэгжүүд хүрэлцэн ирж оролцох юм байна.

Импортлогч ААН-үүд Та бүхэн түнш байгууллага хайж байгаа бол Мишээл экспог зорин бүтээгдэхүүн, үйлчилгээг бодитоор үзэж, танилцан түнш болох боломжтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000